Энэ жил улсын хэмжээнд нийт шинээр 33.3 км авто зам барихаар төлөвлөжээ. Харин 745 урт метр гүүр барьж, 61,3 км авто зам, 84 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилнэ. Дашрамд дурдахад сүүлийн гурван жил нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр 83,63 км авто замыг шинээр барьж, 175,77 км авто замыг өргөтгөн шинэчилж, 721,8 урт метр гүүрийг шинээр барьж, 478,36 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, засварлав.