Categories
мэдээ нийгэм

Хүн амины ноцтой хэрэг гарсан байна

Өнгөрсөн ням гаригт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай баривчилсан байна.

Сэжигтэн этгээд бусдын амь насыг онц хэрцгийгээр хохироогоод нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд … орон сууцны нэгдүгээр давхарт орхисон байжээ.

Хохирогч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай 49 настай, эмэгтэй Н байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн 40 гаруй настай, эрэгтэй Н-ыг саатуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *