Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполоор манай улсын хоёр иргэнийг шинээр эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, Монгол улсын иргэн, 1991 онд төрсөн Б.О болон 1976 онд төрсөн Б.Н нарыг гэмт хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж эхэлсэн байна. Манай улс 1991 оны арваннэгдүгээр сард Интерполын 60 дугаар Ассамблейн хуралдаанаар 155 дахь гишүүн орон болсон юм. Улмаар тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож иржээ.