“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. “Энэ хавар шинээр хоёр ч цахилгаан станцын ажил эхлүүлэхээр болжээ” сурвалжлагыг “Өдрийн сонин” онцолж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажилласан юм. Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг V нүүрнээс уншаарай.
Мөн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдын “Тариаланчид дутагдах үрийн буудайгаа татваргүйгээр импортлох бүрэн боломжтой” ярилцлага хэвлэгдсэн байна. Цаг үеийн тариачдын анхаарлын төвд байгаа асуудлын хариултын дэлгэрэнгүйг XI нүүрнээс уншаарай.
Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Манай намд 25, МАН-д 30 суудал өгчих л дөө” хэмээн ярьжээ. Мөн түрээсийн орон сууцны бүртгэл эхлэх тухай ТОСК-оос журмаа танилцуулсан байна. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины орлогч эрхлэгч, Төрийн шашналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хакердуулсан малгай” фельетон хэвлэгдлээ. Фельетоныг та III нүүрнээс унших боломжтой. Баримт, үйл явдал нүүрт “Mongolian Landcruiser club” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Наранбаатарын “Дийлэнх жолооч нар Хулгайн” замаар яваад цасанд боогдсон байсан” ярилцлага хэвлэгдлээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай.
“Спорт” буланд Монгол Улсын шигшээ баг, “СБЛ Хасын хүлэгүүд” багийн тамирчин Б.Билгүүн “Тамирчдын чадвар хэдий чухал ч сэтгэл зүрхээрээ нэгдэж баг болно гэдэг илүү чухал” ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XII нүүрнээс уншаарай. Энэ хавар срочкан даашинз тренд болж байгаа талаар та “Гоёл, соёл” булангаас уншаарай. Та энэ нүүрнээс энэ хавар ямар хувцас моодонд орж байгааг хараарай.
Мөн уран бүтээлч нүүрэнд УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөний “Үзэгчдэд өөр нэгэн “Офелия”-г харуулах эрх надад байхгүй” ярилцлага нийтлэгджээ. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм.
Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ