Categories
мэдээ нийгэм

Ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ. Машинд зургаан том хүн, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд Багануурын 103 түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *