Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх ёстой.
Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:
1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард,
2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард,
3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард,
4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард,
5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард тус, тус албан татвар, төлбөрөө төлнө.
Харин 3-р сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Харин энэ сард 3 болон 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлөх үүрэгтэй юм.