Categories
мэдээ нийгэм

ОХУ-д сурдаг сонсогч нар эх орноо сурталчилна

ОХУ-ын цэргийн сургууль, академид суралцаж байгаа манай сонсогч нар “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлахаар болжээ.

ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодар, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец гэсэн 15 хотын цэргийн академи, их, дээд сургуульд сурдаг офицер, сонсогчид дээрх өдрийг тэмдэглэх төлөвлөгөө гаргаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатараар батлуулан ажиллаж байгаа аж. Энэ өдрийн хүрээнд Москвад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн, Санкт-Петербургт цэрэг эх орны сэдэвт эсээ бичлэг, шүлгийн, “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зарласан байна. Энэ үеэр цэргийн тангараг давтах ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг Монгол Улсад энэ сарын 16-ны өдөр тэмдэглэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *