Categories
мэдээ нийгэм

ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулахыг хүсэв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид мэдээлэл хийж төр засагтаа хандан хуулиа хэрэгжүүлж, хохирлыг барагдуулахыг хүсэмжилсэн юм.

Тэд хохирогчдыг төр засаг хууран мэхэлж байна гэв. Хадгаламж зээлийн хоршоод 2006 онд ээлж дарааллан дампуурлаа зарласнаас болж хадгаламж эзэмшигчидэд хөрөнгөөрөө хохирч байсан. Тэд хохирлоо барагдуулахын тулд хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль хэрэгжүүлэх байгууллага болон бусад төрийн байгууллагад хандсанаа рхөрөнгийн 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эргүүлэн авсан билээ. Харин үлдсэн хөрөнгө болох 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсаас битүүмжилсэн хэдий ч одоо хүртэл олгогдоогүй байна. Нийт 8000 нь хохирогчоос хохирлыг барагдуулаагүй гэх 6000 гаруй байгаа аж. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын зөвлөх Г.Нямдорж “Аливаа албан байгууллага дхуулийн дагуу Улсын дээд шүүхээс дампуурсан гэсэн шийдвэр гаргадаг. Гэтэл Хадгаламж зээлийн хоршоодод тийм шийдвэр огт гараагүй байсан” гэлээ. Тиймээс ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардлаа

Хохирогчдын төлөөлөгч Г.Нямдоржийн өгүүлснээр 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хохирогчдын хохирлыг барагдуулах тухай асуудлыг авч хэлэлцэн УИХ–ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг тус тус үндэслэн Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолд ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулан байгуулжээ.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Батзандан, Р.Бурмаа, Ш.Түвдэндорж, нар багтжээ. Харамсалтай нь ажлын хэсэг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хоёр жилийн нүүр үзэж байгаад бухимдсан ХЗХ-ны төлөөлөл УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй уузах хүсэлтээ бүтэн хоёр жилийн турш гаргасан байна. Гэвч эрхэм сайд хохирогчдоос зугтаасаар байгаа аж. Иймд хохирогчид УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг УИХ-д сонгогчдыг төлөөлж ажиллаж чадахгүй хүн хэмээн үзэж, хэвлэлийн бага хурал зарлахын дээр УИХ-ын байнгын хороонд хандахаар болжээ.

Б.Баттулга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *