Ардын намын гишүүн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Үндэсний аудитын газрын үүдэнд гал тавьжээ. Үүнийгээ “ҮАГ-т гомдол гаргаад 130 хоноход иргэн надад ямар ч хариу өгөөгүй учраас миний бие болон иргэдийн төлөөлөл ҮАГ-т суулт хийж, тус газрын гадаа Сор залахаар ирээд байна. Монгол төрийн байгууллагад шигдэж, хүнд суртал гаргаж байгаа нөхдүүдийг үтэр түргэн зайлуулахын тулд энэ хүмүүсийн дүрээр Сор залж байна” хэмээн тайлбарлажээ.
Тэд “Зангад” гэсэн бичиг наасан хүүхэлдэйн дээр бензин асгаж шатаасан бөгөөд Б.Цогтгэрэлтэй явсан хоёр ч хүн гал унтраах үеэр шатахаа шахав.