Хаврын тэргүүн сар гарч, нэг үеийг бодвол дулаахан өдрүүд үргэлжилэн, малчид, ард иргэдийн сэтгэлч тэнүүн байна. Гэхдээ маргаашнаас буюу хоёрдугаар сарын 18-нд төвийн бүсийн зарим хэсгээр, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах юм байна.
Салхи 18-20-нд зарим газраар секундэд 12-14 метр, 21-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх нь. 19,21-нд ихэнх нутгаар хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж байна.