Categories
мэдээ спорт

Шатрын УАШТ явагдаж байна

Бүх ард түмний XIV
наадмын хүрээнд шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Завхан
аймагт эхэлсэн. Тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилж аваргуудаа
шалгаруулах юм.

Анхан шатны тэмцээнд
эрэгтэй 139, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж байсан бол хагас шигшээ тэмцээнд
эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж эхний 10 тамирчин уран нүүдлээрээ
шалгарч үлджээ. Завхан аймагт зохиогдож буй аварга шалгаруулах тэмцээнд хагас
шигшээ тэмцээнээс шалгарсан эхний 10, өнгөрсөн оны аварга нэг, чансаагаараа
нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй нэг шатарчин нийт 24 шатарчин эрэгтэй, эмэгтэй
төрлөөр оролцож байна.

Засгийн газрын 2015 оны
467 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу тус наадмыг Зохион байгуулах хороо
байгуулагдан Монголын Бүх Ард түмний спортын XIV их наадмыг орон даяар зохион
байгуулж байна. Энэ хүрээнд Биеийн тамир, спортын хөгжлийн төв нь Монголын Бүх
Ард түмний спортын их наадамд бүх нийтийг өргөнөөр оролцуулах зорилт тавьж
аймаг дүүрэг байгууллага, клуб, оюутан, залуучуудын холбооны нэрийн өмнөөс
оролцох бүрэн бололцоог нээсний дагуу 5300 гаруй тамирчин Бүх ард түмний XIV их
наадамд оролцохоор бүртгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *