Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бус чуулганд оролцохоор болжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “Б” танхимд хаалттай хуралдсан. Тус хуралд МАН-ын бүлгийн гишүүд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй намын нарийн бичгийн дарга нар оролцсон байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийхээр болж хойшлуулаад байгаа. Тэгвэл МАН-ын бүлгийнхэн “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гээд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаандаа оролцохоо мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *