Categories
мэдээ улс-төр

Олон улсын гэрээ, конвенцид нэгдэх асуудлыг зөвшилцөнө

“Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц”, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай”, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ыг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна.

Эдгээр протоколд нэгдэн орсноор манай улсын хувьд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад холбогдох хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хөрш орнуудын баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайтар судлах, цөмийн материалын биет хамгаалалт, цөмийн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *