Categories
мэдээ нийгэм

Шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсооно

УИХ-ын сонгууль энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр явагдахаар товлогдсон. Тиймээс сонгогчдод нүүж суух, хөдөө гадаа явахаар бол ажлаа зохицуулахыг анхааруулж байна.

Сонгуулийн нэгдсэн хууль батлагдсанаар, санал хураалтыг хоёр цагаар уртасгаж явуулахаар болсон бөгөөд санал хураах үйл явцыг автоматжуулсан тул урьдчилсан дүнг хоёр цагийн дараа гаргахаар тооцоолсон. Нэр дэвшигч хэн нэгэн гомдолтой байх аваас асуудалтай байж болзошгүй зарим газарт гар тооллого хийж, гомдол саналыг барагдуулахаас гадна автомат тоолуурын машиныг зөв тооцоолсон эсэхийг шалгаж баталгаажуулахаар хуульд заажээ.

Нэр дэвшигчдийн хувьд зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ албан ёсоор гардан авч, 11-ний өдөр сонгуулийн сурталчилгаагаа улс орон даяар эхлүүлнэ. Нам эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг энэ удаад Үндэсний аудитын газраас тогтоож өгөхөөр болсон юм.

Гуравдугаар сард багтааж сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулах тул дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсоож, тавдугаар сарын 20-ноос бие даагч болон нам, эвслээс нэр дэвшигчийг бүртгэж эхлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *