Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам эхэллээ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам Соёлын төв өргөөнд 18.00 цагт эхлэн, үргэлжилж байна.

Энэ удаагийн “Болор цом-2016” наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдээд байгаа билээ. Мөн наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урилгаар оролцдог.
2016 онд Монголын уран зохиолын хоёр агуу хүний мэндэлсний ой тохиож байгаа учраас тус наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна. Эдгээр нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцож байгаа аж. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн оролцоно хэмээн мэдээлж байсан ч найрагч нөхдийнхөө хүсэлт, шахалтаар шүүгчдийн суудалд суухаар болсон тухай манай сэтгүүлч мэдээллээ.

“Болор цом” наадам энэ жил 33 дахь жилдээ зохиогдож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *