Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Ирэх даваа гариг буюу битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээх яриа иргэдийн дунд гарах болсон. Энэ тухайд албаны эх сурвалжаас тодруулахад даваа гаригт үйлчилдэг дугаарын хязгаарлалт үйлчлэх буюу улсын дугаар нь нэг болон зургаагаар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй аж. Харин шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд буюу энэ сарын 9, 10, 11-нд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин 12-ноос буюу баасан гаригаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх юм байна.

Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *