Categories
мэдээ спорт

Н.Лхамгармаа, Д.Хүдэрбулга нар медаль хүртэв

Парис хотноо “Centre d’entrainement Olympique” спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр эхэлж, эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Энэ тэмцээнээс Н.Лхамгармаа, Д.Хүдэрбулга, Б.Батмагнай нар медаль хүртээд байна. Тодруулбал, 65 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастерБ.Батмагнайнэгдүгээр тойрогт спортын мастер Н.Лхамгармаатай таарч түүнд цэвэр ялагдаж, дагах барилдаанд Францын бөх Саркис Грегоряныг 10:0, Вэнэсуэлийн бөх Антони Монтерео Чириносийг 12:2 онооны харьцаагаар дийлж, хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Норберт Лукацтай барилдаж 6:4 онооны харьцаагаар хожсон байна.

Харин спортын мастер Н.Лхамгармаа хоёрдугаар тойрогт Францын бөх Саркис Грегоряныг 5:0, гуравдугаар тойрогт Вэнэсуэлийн бөх Антони Монтерео Чириносийг 10:0 онооны харьцаагаар дийлж, мөнгөн медалийн төлөө Унгарын бөх Норберт Лукацыг 11:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Улмаар алтан медалийн төлөө барилдаанд Гүржийн бөх Георги Брегажег 19:8 онооны харьцаагаар ялж түрүүлсэн байна.

Мөн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Бразилийн бөх Паоло Виктор Сантосыг 10:0 онооны харьцаагаар хожин мөнгөн медалийн төлөө Ираны бөх Аббас Мохамаднар Танантай өрсөлдөж, 6:4 онооны харьцаагаар хожжээ. Алтан медалийн төлөө Вэнэсуэлийн бөх Жозе Даниэль Робертититэй барилдаж ялагдаж тус тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж хос медальтан болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *