Энэ сарын 8-ны даваа гаригт Сар шинийн битүүний өдөр тохиож байгаа. Шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцдог билээ. Энэ жил ч тогтсон жишгийн дагуу иргэд гурван өдөр амраад 12-ны баасан гаригаас ажилдаа орно. Тиймээс Цагаан сарын баярын ажил, амралттай холбогдуулан Засгийн газраас тусгайлсан шийдвэр гаргахгүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор мэдээллээ.