Сэлэнгэ аймгийн шилдэг тамирчдыг залгамжлан гарч ирж буй Г.Ганбаяр Лондонгийн “Barnet FC” багийн академид шалгуулна. Иймээс бэлтгэлээ базааж буй юм байна. Г.Ганбаяр Англид нэг сар амьдрах ажээ. Тэрээр долдугаар ангид байхдаа Италийн алдарт “АС Милан” багийн дасгалжуулагчийн нүдэнд өртөж, Милан хотыг зорьж байсан билээ.
Г.Ганбаярын Лондон явах зардалд нэмэрлэх зорилгоор хандивын тэмцээнийг төрөлх Сэлэнгэ аймагт нь зохиохоор болжээ. 15-аас дээш насны тамирчид оролцох уг тэмцээн энэ сарын 30-31-нд Сэлэнгэ аймгийн спортын ордонд болох юм байна. Баг тус бүр 10 тоглогчтой байх бөгөөд тоглогч болгон 10 мянган төгрөгийн бооцоо төлөх юм байна.