Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн
анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, ойрын хоногуудад хүйтний эрч
эрс чангарахыг анхааруулж байна. 2016 оны нэгдүгээр сарын 15-ны 16
цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун
хойноос 5-10 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 22 хэм хүйтэн байна.

2016 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цагаас нэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж,
явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч
Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм,
өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15
хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга
шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын
хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 31-35 хэм, Хэнтэйн уулархаг нутаг,
Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37
хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 21-26
хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим
газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12
метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 33-38 хэм, бусад
нутгаар 28-33 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10
метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан
шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө
18-23 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө
18-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага
зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад
хэсгээр 30-32 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

2016 оны нэгдүгээр сарын 17-ноос нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 17-нд зарим газраар, 18-нд
зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар,
20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 17,18-нд зарим газраар, 19,20-нд говь талын нутгаар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс,
Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын
хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43
хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27
хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26
хэм хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *