Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи гэмтлийн улмаас барилдахгүй болов

Тэрүнофүжи гэмтлийн улмаас энэ сарын тэмцээнийг орхив. Исэгахама оякатагийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол тэрээр тэмцээний дөрөв дэх өдөр Аойяматай барилдах үеэрээ баруун эгмээ гэмтээсэн байна. Исэгахама ояката Тэрүнофүжиг хэр гэмтсэн, ямар хугацаанд эмчлүүлэхийг мэдэхгүй хэмээн нэмж хэлжээ. Тэрүнофүжи энэ сарын тэмцээнд гурав ялж, 2 унаад байсан юм. Озэки Тэрүнофүжи өнгөрсөн есдүгээр сарын тэмцээний үеэр баруун өвдөгний чагтан холбоосоо хүнд гэмтээсэн билээ. Гэмтлээ эдгээж амжаагүй ч 11 дүгээр сарын тэмцээнд оролцож, ес ялсан юм. Үүний дараа эмнэлэгт хэвтэлгүй, бэлтгэлээ хийж байхдаа зүүн өвдгөө мөн гэмтээж байсан. Сүмогийн дүрмээр Тэрүнофүжи ирэх гуравдугаар сард цолоо хамгаалж барилдах учиртай. 50 хувийн амжилт гаргаагүй, эсвэл тэмцээнд зодоглохгүй бол арслан цолоо алдах юм байна. Мөн Тэрүнофүжигийн нэг дэвжээний бөх Аминишики өнөөдрөөс тэмцээнийг орхиж байна. Учир нь Аминишики ханиад хүрчээ. Иймээс Исгэхама ояката өрсөлдөгч бөхчүүдэд нь ханиад халдаахгүйн тулд барилдааныг нь зогсоох шийдвэр гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *