Categories
мэдээ спорт

Маргааш Хандгайтын ордонд лигийн тоглолт болно

Үндэсний супер лигийн тоглолтууд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд маргааш болно. Мөн хоёр дахь удаагийн эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн нээлт болно.

Тоглолтын хуваарийг танилцуулбал:

10.00 Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт

12.00 Дархан- ҮБТДС БХ /Эмэгтэй/

14.00 Архангай Лидер-Дархан Гарьд

16.00 Баянзүрх Их Өргөө Аравтууд-Баянгол Сентоза Ирвэсүүд

Сагсан бөмбөг сонирхогчдод үйлчлэх автобус Спортын төв ордноос явах юм байна. Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд болох байсан ч завсарласан билээ. Учир нь тэнд Риогийн олимпод улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм.

Супер лигийн тоглолтуудыг үргэлжлүүлэн Дархан, Зуунмод хотод зохиохоор төлөвлөж байгаа аж. Aнхны аялан тоглолтыг уг нь Дарханд өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөсөн ч Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан анхааруулгыг харгалзан хойшлуулжээ. Учир нь ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтрэх мэдээтэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *