Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг улсын аварга болов

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ын шигшээ наймын тоглолт дуусч, Азийн наадмын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр “Од” клубын тамирчин О.Энхмаатай аваргын төлөө тоглож техникийн илт давуугаар ялжээ. Энэ нь М.Нандинцэцэгийг улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 13 дахь медаль юм. Тодруулбал тэрээр арван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. М.Нандинцэцэгийн хувьд ОХУ-ын Буриадын Серебрякова Кристина, Сүхбаатар аймгийн Б.Мөнхнаранг 3:0, Өмнөд Монголын Жао Дандан, “Алдар” спорт хорооны тамирчин А.Энхцацралыг 2:1, “Эрдэнэт” бокс клубын тамирчин Б.Мөнгөнсаран, “Ихэр бээлий ” клубын тамирчин Х.Уянга нарыг ялсан юм.

Улсын аварга болсон тамирчид энэ онд болох олимпийн эрх авах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Эмэгтэй тамирчдын хувьд 2016 онд олимпийн эрх авах хоёр ч тэмцээн хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *