Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагуудаас хариулт нэхэн жагслаа

“Зөв амьдрах ухаан” ТББ-ынхан өчигдөр Чингисийн талбайд хотын удирдлагуудаас хариулт нэхэн жагслаа. Тус байгууллага нь орон гэргүй тэнэмэл, архи болон мансууруулах бодист донтсон, гэмт хэрэг үйлдээд хорих ангиас суллагдсан, өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдэд нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход тусалдаг байна. Нийслэлээс орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд тус байгууллагатай өнгөрсөн 2013 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

2013 оны хоёрдугаар сарын 19-нд орон гэргүй 60 иргэнийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д хариуцуулж өгчээ. 130 гаруй хүнтэй болсон тус байгууллагыг НЗДТГ-аас 2013 онд 129 сая, 2014 онд 162 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 40.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тус байгууллагын тэргүүний хэлснээр энэ онд тус байгууллагад 121 сая төгрөг олгохоор төлөвлөсөн боловч үүнээс дээрх мөнгийг олгожээ. Харин үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаагаас тэд ийнхүү жагсчээ.

Дашрамд дуулгахад тус байгууллагад харьяалагдаж буй 130 гаруй хүний 60 нь хүүхэд байдаг аж. Өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эдгээр хүүхдүүдийг авчирч байсан юм. Харин өчигдрийн төв талбайд болсон жагсаалд багачуудыг авч ирээгүй байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *