Categories
гадаад мэдээ

Техаст есөн хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужид хүчтэй хар салхи дэгдсэний улмаас өчигдөр есөн хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Өнгөрөгч долоо хоногт хар салхины улмаас 26 хүн амиа алдаж, өнөөдрийг хүртэл олон мянган хүн гэрэл цахилгаангүй байна” гэжээ. Миссисипи мужид зургаан хүн, Теннесси мужид зургаан хүн, Арканзас болон Алабама мужид нэг хүн амиа алдсан байна.

Оклахома мужид 41 см-ийн цасан бүрхүүл тогтсон хэмээн албаныхан мэдээллээ. АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс “Оклахома мужид сүүлийн 10 жил тохиогоогүй хүйтэн өвөл болох магадлалтай” гэж уламжилжээ. Өвөлжилт хүнд байгаа бүс нутагт амьдарч буй иргэд болон жолоочдыг сонор сэрэмжтэй байхыг Засгийн газраас анхааруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *