Categories
мэдээ нийгэм

Түйн голд 560 гаруй зэвэг, хадран нутагшуулаад байна

Баянхонгор аймгийн хүнсний нөөцийг
нэмэгдүүлэх зорилгоор Түйн голд загас үржүүлэх ажлыг санаачлан
эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар тус голд
560 гаруй зэвэг, хадран төрлийн загасыг нутагшуулаад байгаа аж. 2016,
2017 оны хавар дахин загас нэмж нутагшуулахаар төлөвлөжээ.

986 онд байгуулсан Бор балгасын
услалтын системийн толгойн барилгыг ашиглан, 14439.9 м.куб усны багтаамж
бүхий ус сэлгэх бүрэн боломжтой цөөрмийг ашиглалтад оруулан ийнхүү
загас үржүүлж буй юм байна. Тус аймгийн төвийн зүүн талаар 4.8 км урттай
зурвасыг байгуулсан байна. Тус зурвас нь үржүүлж буй загас, Түйн голын
ногоон байгууламжийг хамгаалах болон нэмэгдүүлэх зорилготой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *