Categories
мэдээ нийгэм

Мөрч нохой бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн “Баруун Алтан-Өлгий гудамжны айлд хулгай орсон байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаад үзэхэд, тус тоотод суух 45 настай эрэгтэй Ц-гийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж эд зүйлс, үнэт эдлэлүүдийг хулгайлсан байжээ. Хэргийг тус дүүргийн 21 хороонд оршин суух 40 настай эрэгтэй О нь бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг мөрч нохой ашиглан шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн баривчилжээ.

Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 11 хороо “Хонхорын гудамжинд хулгайч байна” гэсэн мэдээллийг шалгахад, О-гийн гэрт 34 настай эрэгтэй Д гэгч орж мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж байсныг үйлдэл дээр нь баривчилжээ.

Баяр наадмын уур амьсгал орсон энэ үед иргэд гэмт халдлагад өртөх тохиолдол ихэсдэг. Тиймээс шөнө оройн цагаар ганцаараа явах, орон гэрээ эзэнгүй хаяхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *