Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргалын амжилтыг Геннист бүртгэжээ

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргалын түүхэн дээд амжилтыг Геннист бүртгэжээ.

Тэрбээр М.Даваажаргал мэргэжлийн сумо бөхийн 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлс­нээр сумод хамгийн дээд амжилтын эзэн болж, Ялалтын оргилд хүрсэн. Сумогийн их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч байсан бол Хакүхо 29 насандаа 33 дахь түрүүгээ авсан.

Амжилтын буухиагаа цаашид үргэлжлүүлж гуравдугаар сарын Харү башёд 34 дэх түрүү, долоодугаар сарын Нагоя башёд түрүүлж, Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *