Categories
мэдээ спорт

П.Бүрэнтөгс 5 сая юаниар шагнуулжээ

Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд “Алтан бүс” үндэсний бөхийн барилдаан болжээ. 256 бөх уран мэхээ уралдуулан зодоглосон тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрмонголын аварга Баярбаатар үзүүрлэсэн байна. Наадмыг түрүүг авсан Улсын арслан П.Бүрэнтөгс алтан бүс, 5 сая юаниар шагнуулжээ. Шөвгийн дөрөвт Өвөрмонголын аварга Цагаанзаан, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарсан байна.

Тус барилдаанд манайхаас улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл тэргүүтэй 30 гаруй бөх очиж барилджээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *