Categories
мэдээ улс-төр

Татварын өршөөлд хамрагдах хугацааг сунгахыг дэмжив

Өнөөдриййн
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн өөрчлөлтөөр татварын өршөөлд хамрагдах хугацааг 2016
оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгахаар зааж өгчээ.

УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард дээрх хуулийн
төслийг батлахдаа хэрэгжих хугацааг нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр
хязгаарлаж өгсөн юм. Гэвч хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Засгийн
газар цаг алдалгүй баталж чадаагүйгээс хугацаа алдсанаас гадна хууль оройтож хэрэгжсэнтэй
холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжээс
хууль хэрэгжих
хугацааг хойшлуулж өгөх хүсэлт ирүүлсэн аж. Дээрээс нь Сангийн яамны холбогдох газрын даргын тайлбараар
бол IV улирлын тайланг хүлээн авах хугацаа иргэнийх хоёрдугаар сарын 15-наар,
аж ахуйн нэгжийнх хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болдог аж. Тиймээс дээрх
хугацаа зохистой хэмээн үзжээ.

Мөн тэд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай
хууль хэрэгжсэнээр 140 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө хэмээн тооцсон аж. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай
хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс энэ сарын 16-н хүртэлх хугацаанд 6.1 их наяд
төгрөгийн хөрөнгө орлого ил болсон
гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *