Categories
мэдээ нийгэм

Долларын ханш бага зэрэг суларчээ

Аль хэдийн 2000 төгрөгөөс давчихаад байсан ам.долларын ханш бага зэрэг суларсан таатай мэдээ байна. Тодруулбал, өчигдрийн Монголбанкны хаалтын ханшаар нэг ам.доллар 1996.27 төгрөгтэй тэнцэж байлаа. Үүнийг хэдхэн хоногийн өмнө байгуулагдсан Оюутолгой төслийн хоёрдахь шатны хөрөнгө оруулалт гэрээний үр дүн хэмээн зарим эдийн засагчид таамаглаж байгаа аж. Долларын ханш тогтворжиж, улмаар буурах нь манай улсын эдийн засагт томоохон эерэг үр дүн үзүүлэхийг ч онцож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *