Categories
мэдээ нийгэм

Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг шалгахаар ажлын хэсэг илгээжээ

Ирвэс хамгаалагч 27 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ явдлыг олон улсын байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд асуудал болгон тавьж, түүнтэй хамт ажилладаг нөхөд нь амиа хорлох хүн биш гэж удаа дараа мэдэгдээд байгаа билээ. Энэ хэрэг гарсны дараахан ЦЕГ -ын дарга Улсын мөрдөн байцаах газарт эл хэргийг илрүүлэх ажлын хэсэг байгуулж, шалгаж байсан юм.

Харин ЦЕГ-ын дарга Р.Чингис тус ажлын хэсгийг өргөжүүлж, хэргийг далайцтай мөрдөн, үүнд орон нутгийн цагдаагийн байгууллагуудыг татан оролцуулах шийдвэр гаргажээ. Мөн ажпын хэсгийн ахлагчаар Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга н.Идэрцогтоор ахлуулах болж, бусдад дарамтлуулан хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан гэх Өмнөговь аймаг болон амиа алдсан гэх Хөвсгөл аймаг руу дээрх хэргийг нарийвчлан мухарлаж шалгахаар тус тус ажлын хэсэг томилон илгээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *