Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Самрын тостой лапша

Бүтэц:

Бэлэн болсон хүйтэн хэрчсэн гурил

Хэмжээ: Дөрвөн порц

Орц:

200 гр бэлэн болсон хүйтэн хэрчсэн гурил

-Гурван хоолны халбага цагаан цуу

-Нэг хоолны халбага ус

-Нэг хоолны халбага самрын тос

-170 гр бэлэн болсон тахианы цээж мах (урт нарийн хэрчинэ)

-Лууван (нарийн дугуйлсан хэлбэрээр хэрчинэ)

-Өргөст хэмх (хагас дугуйлсан хэлбэрээр хэрчинэ)

Хийх арга:

Том саванд лапшагаа ус, цагаан цуу, шошийн соус, самрын тостой сайтар хольж хутгана.

Дараа нь нарийн хэрчсэн тахианы мах, лууван өргөст хэмхээ хийж холиод хутгаарай. Хэрэв салат жаахан аргуу болбол дахин бага зэрэг ус, чидун тосыг нэмээрэй. Лапшаг ширээнд олгохдоо дурын хурц соус хийж болно.

Ногоотой жигнэсэн сам хорхой

Сам хорхой – 150 гр

Шар лууван – 50 гр

Огурци – 50 гр

Лемон – 30 гр

Сонгино – 30 гр

Сармис – 20 гр

Амтлагч – 5 гр

Хийхарга:

Сам хорхойг яснаас нь салгаж авна. Лууванг сам хорхойн хэмжээтэй хэрчиж урьдчилан тосонд хуурч бага зэрэг зөөлрүүлээд дээр нь хярж хэрчсэн сонгино, сармис, сам хорхойг мөн лемоныг нимгэн хавтгай жижиг хэрчиж хийнэ. Ингээд дээр нь бага зэрэг шөл нэмээд зөөлөн галаар жигнэж болгоно. Таваглахдаа жигнэсэн ногоогоор хачирлана.

Молоко, өндөгний цагаан ашиглан амтат зайрмаг хийх жор

Энэ амттанг та бас өөрийн гараар хийж болно. Ингээд гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн амттай мөхөөлдөс хийх хялбархан жорыг хүргэж байна.

Дөрвөн ширхэг өндөгний цагааныг ялгаж аваад автомат миксэрээр хөөсөртөл нь холино. Хэрвээ танд миксэр байхгүй бол гар миксэр байсан ч болно.

Ингээс хөөсөрсний дараа 3-4 дусал нимбэгний шүүс (хүчил) хийж үргэлжлүүлэн миксэрдэнэ. Өндөгний цагааныг хөвөн мэт хөвсийтөл нь сайтар миксэрдэх юм.

Ингээд бэлэн болсны дараа 170-180 гр молоко хийж өндөгний цагаанд уустал 15-20 секунд миксэрдэнэ.

Хөлдөөгчинд хийж хонуулах эсвэл 2-3 цагийн дараа хөлдөөгчнөөс гаргахад зуурмаг маань зайрмагтан царцаж идэхэд бэлэн болох юм. Ингээд таны өөрийн гараар хийсэн амтат мөхөөлдөс бэлэн болно гэсэн үг. Мөхөөлдсийг нэг удаагийн аяга, савыг хэрэглэн хүссэн хэлбэртээ оруулж идэж болох юм.

С.Ариун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *