Categories
мэдээ нийгэм

Гэртээ хооллодог хүмүүс урт насалдаг

Гэрийн хоол эрүүл мэндэд хамгийн тустай гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Орчин үед хүмүүс түргэн шуурхай, амттайг нь бодож гадуур хооллох нь ихэссэн.. Гэвч энэ нь хүний эрүүл мэндэд муу болохыг судлаачид сануулж байна. Ресторан, зоогийн газрууд амтлагч чихэр, давсыг ихээр хэрэглэдэг. Ийм ч учраас гадуур хооллодог иргэд өвчлөлд илүү өртөмтгий болдог байна. Байнга гэртээ хооллосноор чихрийн шижин тусах эрсдлийг 13 хувиар бууруулж болдог аж. Харин тогтмол гадуур хооллодог иргэд чихрийн шижин болон зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг гэнэ. Гэрийн хоолны амтлагч болон давсны хэмжээ зоогийн газрынхаас даруй 25 хувиар бага байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *