Ховд аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг, Хами аймаг Бейтун хот, Сычуаин, Шанхай, Бээжин хотын албаны хүмүүс, хөрөнгө оруулагчид, ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн БНУ, Красноярскийн хязгаар, БНТува, БНКазахстан улсын төлөөлөгчдийн айлчлал, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Баянгол аймгийн Хорол хотын “Өнгөт төмөр” ХХК, “Хуа Шэн” ХХК-тай махны үйлдвэр, нядалгааны цех байгуулах санамж бичигт гарын үсэг зурж, эхний бэлтгэл ажлууд хангагдаад байна.
Алтай аймгийн ХАҮТанхим, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 30 гаруй бизнес эрхлэгчид Үрэмч, Алтай хот, Хөхтохой суманд зохион байгуулсан олон улсын үзэсгэлэн худалдаанд хоёр удаа оролцон 50 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.