Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан өнөөдөр Монголд ирнэ

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ.

Тэрбээр 16.30 цагт Чингис хаан нисэх буудалд буух юм. Айлчлалын албан ёсны үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд угтан авах юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, Харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Мөн Хван Гё Ан УИХ-ын дарга З.Энхболдод Хван Гё Ан бараалхаж, чуулганы хуралдааны танхимтай танилцсанаар айлчлал өндөрлөх аж.

Энэ удаагийн айлчлал Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *