Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна

Энэ жил баруун аймгуудад олон жилийн дунджаас их цас унажээ. Завхан аймгийн баруун хойд сумд, Увс аймгийн дийлэнх сумдад цасны зузаан 30 см-т хүрч, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг орон нутгийн малчид хэлж байна. Увс аймгийн хэмжээнд хамгийн их цас орсон нь өмнөд хэсэг буюу говийн сумд юм. Тухайлбал, Өмнөговь сумын малчид цаснаас болж оторт явах болжээ. Тэд хил залгаа Ховд аймгийн Мянгад, Ховд сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумдад отор нүүдэл хийж байгаа юм.

Увс аймгийн Өмнөговь сумын малчид “Манай сум говийн бүсд оршдог учраас цас их ордоггүй байсан. Харин энэ жил цас малтаж идээшилж сураагүй мал харганы толгой зулгааж байна, нэмж цас орвол цаг хэцүүдэж магадгүй” хэмээн ярьсан байна. Энэ сум хуучин баруун гурван аймгийн өвс тэжээлийн фонд байрлаж, цаг хүндэрхэд малчдад өвс тэжээл тараадаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *