Categories
мэдээ нийгэм

Микроавтобусууд иргэдэд үйлчлэхгүй

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж шугамнаас хасахаар болсон билээ. Микро автобуснуудыг насжилтаар нь халж, оронд нь дунд оврын автобусыг шинээр нэвтрүүлж нийслэлийн алслагдсан гэр хороолол руу явуулна хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус явдаг юм байна. Үүнээс туслах шугамд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа аж. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдах юм байна. Өнгөрсөн жил гэхэд 519 микрог стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хассан билээ.


Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 2015 онд хасагдах тээврийн хэрэгсэл

Үйлчилгээний төрөл

Бүртгэлийн сан дах тээврийн хэрэгслийн тоо

2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтыг үндэслэн насжилтаар хасагдах тээврийн хэрэгслийн тоо

Үлдэх тээврийн хэрэгслийн тоо

1

Туслах шугам

159

138

21

2

Буухиа үйлчилгээ

220

205

15

Нийт

379

343

36

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *