Categories
гадаад мэдээ

Ерөнхий сайд Арсений Яценюкийг индэр дээр үг хэлэхэд нь эсэргүүцэл илэрхийллээ

Украины ерөнхийлөгчийн тэргүүлдэг нам болох Петро Порошенкогийн Блок болон ерөнхий сайд Арсений Яценюкийн тэргүүлдэг Ард түмний фронт намуудын хооронд ширүүн тэмцэл өрнөсөөр байгаа. Тэд төсвийн олон сая долларыг шамшигдуулсан хэмээн бие биенээ буруутгадаг юм.

Өчигдөр Яценюкийг үг хэлэхээр индэр дээр гарах үед парламентын гишүүн Олег Барна улаан сарнай цэцгийн баглаа барьж гарч ирээд ерөнхий сайдад гардуулсны дараа түүнийг өргөж буулгахыг оролджээ. Үүний дараа хоёр намын гишүүд оролцсон хэсэг хугацааны тэмцэл болж ерөнхий сайдын үг хэлэх ажиллагааг тасалдуулсан байна.

Олег Барнаг парламентын танхимаас хөөж, Яценюк парламентын танхимд олон тооны “солиотой” хүмүүс байгааг хэлснээр хурал үргэлжилжээ.

Үүний дараа интернэт хэрэглэгчид тэдний зургийг ашиглан сонирхолтой, хөгжилтэй эвлүүлгүүд хийн тарааж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *