Categories
мэдээ нийгэм

Л.Болормаа агсныг “дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан” гэж шүүх эмнэлэг тогтоожээ

Сэтгүүлч Л.Болормаа агсны амиа алдсан шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн задлан шинжилгээ хийсэн билээ. Задлан шинжилгээний дүгнэлт өнөөдөр гарч тус газрынхан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “Түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан” гэж тогтоожээ. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдэг шалтгааныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр шүүх эмнэлгийн дээрх дүгнэлттэй албан ёсоор танилцаагүй байв.

Хэрэг гарсны дараа талийгаачийг яагаад амиа алдав гэх олон янзын таамаг явж байсан юм. Тухайн үед гадны нөлөөтэй гэх таамаг гарч, Цагдаагийн ерөнхий газрын дарга хэргийг мухарлан шалгах үүрэг өгч байсан билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбогдуулан мэргэжлийн эмчээс тодруулахад “Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөнөөс болдог” гэв. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг удахгүй цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *