Categories
мэдээ нийгэм

Шинэ бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орлоо

Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд суралцаж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт дөрвөн цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон бөгөөд 120 хүүхдийн ортой 218 дугаар цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130 дугаар бага сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг “Шилдээт” ХХК гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгөв.
Хан-Уул дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтын хувь 81,6 болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дүүргийн хэмжээнд 2014 оноос хойш “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийг бүрэн камержуулсан бөгөөд шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгүүдийг ирэх оноос үе шаттайгаар камержуулах юм. 2016 онд Хан-Уул дүүргийн 11,16 дугаар хороонд тус бүр 240 хүүхдийн ортой хоёр шинэ цэцэрлэг ашиглалтад орохоор барилгын ажлаа эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *