УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад хандах
болсон талаараа мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд:
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдреөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл. сошиал орчинд “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны найман хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын эахиалгаар шийдвэр гаргалаа” гэх цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.
Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшвөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны арванхоёрдугаар capын 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг:
Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч. олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;
Банк. санхүүгийн байгууллага. иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;
МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн самаатай үйлдэл гэж дүгнэж байна.
Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийм хетөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч. дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн эөвшөөрсөн байна.
Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна.
Эдийн засгийг хямрааж, ард иргэдийн амьдрал, бизнес, санхүүгийн орчныг самарсан хариуцлагыг өөрсдөөсөө займчуулах гэсэн бусармаг санаархлаа олон нийтийг төөрөгдүүлэх, түрхирах, бусдын нэр төрд халдах замаар хийж буй Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдье гэжээ.