Categories
энтертаймент-ертөнц

Nike компани Леброн Жеймстэй амьдралынх нь турш хамтран ажиллах гэрээ байгуулжээ

Эх сурвалжын мэдээлж буйгаар энэхүү гэрээ нь спортын хувцас хэрэгслэлийн зах зээлд тэргүүлэгчNike компанийн түүхэнд хамгийн том гэрээ гэнэ.

Nike-ын албан ёсны мэдэгдэлд

“Бид ЛэБрон Жэймстэй насан туршийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрснийг дуулгахад таатай байна.
Сүүлийн 12 жил бидэнтэй хамтран ажилласан тэрээр манай брэндийг дэлхий дахинд таниулахад том нөлөө үзүүлсэн нэгэн билээ. Тийм ч учраас бид цаашид түүнтэй дотно харилцаатай хамтран ажиллах нь манай компанид эерэг нөлөөтөй гэж үзэж байна” гэжээ.

Энэхүү гэрээ нь 44 жилийн түүхтэй компанийн хувьд пүүзний гэрээг насан туршийн болгож хийж буй анхны тохиолдол юм байна. Nike компани ЛэБрон Жэймс-ыг НБА-ын драфтын №1 сонголтоор сонгогдон лигт элсэх үед түүнтэй 7-н жилийн $90 сая доллар-ын гэрээг хийж байсан түүхтэй билээ.

Тэгвэл ЛэБрон энэ талаар

“Хэлэх үг алга даа. Акроноос гаралтай тэр бяцхан жаал хүүг тоож анх гэрээ хийж байсан Фил Найт гуай болон түүний энэ том компанид би одоо болтол талархаж явдаг. Тэд надад болон миний гэр бүлд маш их боломжыг өгсөн юм шүү ” гэсэн байна.

Энэхүү гэрээ нь өнгөрсөн жил Кевин Дурант тус компанитай хийсэн 10-н жилийн $300 сая долларын гэрээнээс мөнгөн дүнгийн хувьд хэд дахин илүү гэнэ.

Дэлхийн спорт хувцас хэрэгслэлийн бусад өрсөлдөгч том компаниуд нь тамирчидтай насан туршийн гэрээ хийсэн тохиолдол хэд хэд байдаг бөгөөд үүнээс дурдвал Адидас компани хөл бөмбөгч Дэвид Бекхэм болон сагсан бөмбөгчин Деррик Рөүзтэй ижил гэрээтэй бол Рийбок компани сагсан бөмбөгч асан Аллен Айверсонтой насан туршын гэрээтэй юм.

Харин энэхүү гэрээ Nike компанийн хувьд анхны тохиолдол болж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *