Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа иргэд Төрийн банкаар дамжуулан нийгмийн даатгалаа төлөх боломжтой

Монгол Улсын 160 орчим мянган иргэн гадаадад амьдарч ажиллаж байна. Эдгээр иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг шийдэх зорилгоор НДЕГ болон Төрийн банк хамтран нийгмийн даатгалын сайн дураар төлөхдөө цахимаар даатгуулах үйлчилгээг гаргалаа.

Гадаад оршин суугаа иргэд ихэвчлэн нийгмийн даатгалаа төлж чадахгүйгээс ажилласан жил тасалддаг. Харин одоо эдгээр иргэд www.ndaatgal.mn цахим хуудсаар дамжуулан нийгмийн даатгал төлөх боломжтой юм.

-ЦАХИМААР ХЭРХЭН НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨХ ВЭ-

1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайт руу нэвтрэн “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол улсын иргэдийн сайн дурын нийгмийн даатгал” гэсэн баннер дээр дарж орно. Баннер сайтын баруун талд байрласан байна.


2. Үйлчилгээнд хамрагдахын тулд та хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай.


3. Хэрэглэгчийн бүртгэл хэсэгт өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулахад таны оруулсан регистрийн дугаар УБЕГ-ын бүртгэлтэй цахимаар тулгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирэх болно.


4. Хэрэв таны мэдээлэл гарч ирэхгүй бол та монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж илгээгээрэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу буюу зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.


5. Мэдээллээ бүрэн оруулсаны дараа таны мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.


6. Нэвтэрсний дараа Төрийн банкинд данстай эсэхийг автоматаар шалгаж, дансгүй бол данс нээх заавар гарч ирнэ. Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.


7. Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.


8. Гэрээний бүртгэлийн хэсэгт та өөрийн сард олж байгаа орлого, зарцуулж байгаа зарлага, ирээдүйн нийгмийн баталгаагаа хангах байдал зэргээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо 192 000 – 1 920 000 төгрөгийн хооронд сонгон өөрөө тодорхойлно. Харин таны сонгосон дүн гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу. Мөн гэрээний үргэлжлэх хугацаа шимтгэл төлөх давтамжаа сонгож бөглөнө. Гэрээний бүртгэлийн хэсэгт та зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээнэ. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсаргасан зэрэг зөрүүтэй болгэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.


9. Гэрээ илгээгдсэний дараа Нийгмийн даатгалын ажилтан гэрээг хянаж баталгаажуулан, баталгаажуулсан талаартанд мэйлээр мэдэгдэнэ.


10. Дахин программд нэвтэрч гэрээний анхны төлбөрөө төлнө.


11. Хэрвээ таны дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй бол бүртгэлтэй дансны жагсаалтан дээр зузаатгал хийх гэсэн товч харагдана.


12. Гүйлгээ хийхэд гарч ирэх “Verification code”-ыг таны мэйл рүү Төрийн банкнаас илгээсэн байна.


13. Гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолдгэрээний цаасан хувийг Нийгмийн даатгалын ажилтан баталгаажуулж, хуулбарыг 24 цагийн дотор таны бүртгэлтэй мэйлээр илгээнэ.


14.Дараагийн саруудын төлбөрөө төлөхдөө Төлөх гэсэн товчийг дарна. Шимтгэл төлөлт баталгаажсан эсэхийг Шимтгэл төлөлт харах гэсэн хэсгээс даатгуулагч өөрөө хянах боломжтой.

Сайн дурын даатгалын гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *