Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын УАШТ-ний анхан шатны шалгаруулалт дууслаа

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх
ажлын хүрээнд шатрын спортыг Улсын Их Хурлын дарга ивээлдээ авч, нийт
орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг
2012 оноос эхлүүлэн, Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

Тус тэмцээний цар хүрээг тэлж анхан шатыг сум, дүүргийн аварга
шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн
байна. Дээрх тэмцээнүүдээс шалгарсан шатарчдыг хагас шигшээ буюу аймаг,
нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах юм.

Сум, дүүргүүдийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын
7-ноос 11-р сарын 29-ний өдөр хүртэл зохион байгуулагдсан бөгөөд сум,
дүүрэг бүрээс шалгаран хагас шигшээ тэмцээнд оролцох тамирчдын нэрс
тодорчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 11
дүгээр сарын 7-ны өдөр болж эрэгтэй тамирчдаас Б.Буянмөнх,
Б.Цэцэнбаатар, Б.Гантулга, Л.Анхбаяр, Ш.Ганболд, Б.Мөнхбаяр нар, эмэгтэй
тамирчдаас Г.Дашдаваа, Ц.Хандсүрэн, Т.Сэлэнгэ нар Нийслэлийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.

Сонгинохайрхан дүүргийн тэмцээн 11 дүгээр сарын 8-ны
өдөр болж эрэгтэй тамирчдаас Ц.Мөнхбат, Ч.Батзаяа, О.Ганбаатар,
Ц.Пүрэвдорж, О.Самбууням, М.Ванчинхүү, эмэгтэй тамирчдаас
М.Жаргалсайхан, С.Цэвэлжав, Г.Баясгалан нар хагас шигшээд тодорчээ.

Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн мөн 11
дүгээр сарын 8-ны өдөр болж, эрэгтэй тэмирчдаас Н.Пүрвээ, Р.Цэндхүү,
Ц.Бямбагэрэл, Б.Баяндэлгэр, М..Мөнхбаатар, Д.Батхорол, эмэгтэй
тамирчдаас Б.Саруултуяа нар хагас шигшээд шалгарсан байна.

Багануур дүүргийн аваргууд 11 дүгээр сарын 12-ны
өдөр тодорсон бөгөөд эрэгтэйчүүдээс А.Ганболор, Ц.Давааням,
Л.Баярсайхан, Л.Цэнд-Аюуш, Д.Гонгоржав, Д.Батчулуун нар, эмэгтэйчүүдээс
К.Нагаш А.Баярзул, Э.Өлзийбат нар нийслэлд өрсөлдөх болжээ.

Хан-Уул, Баянгол дүүргийн шатрын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн
11 дүгээр сарын 14-ний өдөр болж, Хан-Уул дүүргийн эрэгтэйчүүдийг
А.Энхтөгс, О.Сайнхүү, Н.Мөнхтөр, Д.Нямцэрэн, Х.Дэлэг, Д.Ганхөлөг нар,
эмэгтэйчүүдийг Ж.Даваасүрэн, Ц.Болормаа, Д.Нарангэрэл нар тэргүүлсэн бол
Баянгол дүүргийн эрэгтэйчүүдийг Л.Амгаланбаатар, Д.Энхжаргал,
Д.Насан-Очир, Д.Жаргалсайхан, Д.Бат-Эрдэнэ, Г.Оюунбаяр нар,
эмэгтэйчүүдийг М.Эгиймаа, Д.Сайнзаяа, Ж.Ганбаа нар магнайлсан байна.

Чингэлтэй дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээн 11
дүгээр сарын 17-ны өдөр болж эрэгтэйчүүдээс А.Зоригтбаатар,
С.Алтангэрэл, Б.Чулуун, Ш.Мөнхтөр, Ө.Гомбосүрэн, Б.Батням нар,
эмэгтэйчүүдээс Д.Гэрэлмаа, Б.Түвшинзаяа, Д.Номин-Эрдэнэ нар нийслэлийн
аваргад өрсөлдөх эрхээ авсан байна.

Сүхбаатар дүүргийн аваргууд 11 дүгээр сарын 21-ний
өдөр болж, эрэгтэй тамирчдыг Л.Идэрзана, Ч.Мижиддорж, А.Роб, Х.Данан,
Х.Батзолбоо, Л.Цолмонсүрэн нар, эмэгтэй тамирчдыг Л.Мөнхзаяа, Г.Цэгмид,
А.Буянтөгс нар тэргүүлэн хагас шигшээд өрсөлдөх болсон талаар Нийслэлийн
шатрын холбооноос мэдээллээ. Мөн сумдаас шалгарсан аваргууд хагас
шигшээд оролцох бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *