Categories
мэдээ нийгэм

Афганистанд үүрэг гүйцэтгэх III ээлжийн цэргүүд бэлэн боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн
хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний
Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Тэд Афганистан Улсад явагдаж буй
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг
гүйцэтгэх юм.

Тус арга ЗХЖШ-ын дэд дарга бригадын
генерал Р.Сүхбат, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал
Д.Ганзориг болон ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн Афганистан Улсад
үүрэг гүйцэтгэх цэргийн баг, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн
бие бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон
туршлагатай албан хаагчид аж. Энэ ээлжийнхэн дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ
удирдлаган дор үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ.

Афганистан Улсад явуулж буй НАТО болон
Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг”
ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа. Энэхүү
ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 13.000 гаруй цэргийн
алба хаагчид одоогоор үүрэг гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *