Categories
гадаад мэдээ

“Лалын улс”-тай хамтран тэмцэхээр боллоо

Францын Ерөнхийлөгч Ф.Олланд ОХУ-д айлчилж В.Путинтэй хэлэлцээ хийсэн билээ. Уулзалтын төгсгөлд хоёр улсын төрийн тэргүүнүүд хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм. “Лалын улс” бүлгийн эсрэг хийх тэмцэлд хүчээ нэгтгэн Орос, Францын тусгай албаныхан мэдээлэл солилцохооор болжээ. Францын тал Сирийн сөрөг хүчнийг дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч Ф.Олланд онцлоод Б.Асадад ирээдүйд эх орондоо байх газаргүй гэдгийг онцлов. Харин Оросын төрийн тэргүүн алан хядагчидтай хийх тэмцэлд одоогийн Сирийн ерөнхийлөгчтэй хамтран ажиллана гэжээ. Парист болсон хадлага, Синай хойг дээр Оросын онгоцыг осолдуулсан хэргийн эзэдтэй хоёр тал хамтран тэмцэхээр тохиролцож тагнуулын албадууд харилцан мэдээлэл солилцон ажиллахаар болов.

Францын Ерөнхийлөгч Ф.Олланд Москвад айлчлахаасаа өмнө АНУ-д очиж Ерөнхийлөгч Б.Обаматай уулзсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *