Categories
мэдээ спорт

Хүүхдийн спортын V их наадмын шилдгүүдийг шагнав

Монголын
хүүхдийн спортын V их наадам спортын 42 төрөлд амжилттай зохион байгуулагдлаа.
Өнөөдөр тус наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа СТО-нд
боллоо. Уг ёслолд Монголын хүүхдийн V их наадмыг ЗБХ-ны Дэд дарга, ЭМСЯ-ны
НБТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, БТСХТөвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
Ц.Баярсайхан, Наадмын ЗБХ-ны зарим гишүүд Хүүхдийн наадмын тэмцээнүүдийг сайн
зохион байгуулсан спортын холбоод, клуб, дасгалжуулагчид болон Ерөнхий Боловсролын
Сургуулиудыг Наадмын дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа. Наадмын
тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын холбоодоор Волейбол, Хүндийн
өргөлт, Тэшүүр, Спортын гимнастик, Таеквондо /WTF /, Хөнгөн атлетик, Шатар,
Цана, Хөлбөмбөг, Буудлага спортын холбоод шалгарсан байна. Хүүхдийн наадамд
нийт 180 гаруй Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид оролцсоноос: Мандал-3
/Сэлэнгэ аймаг/, Бугат, Тэшиг сумын ЕБС /Булган аймаг/, Ирээдүй цогцолбор
/СХД/, Ирээдүй /Дархан-Уул аймаг/, 21-р сургууль /БЗД/, Мандал-1 /Сэлэнгэ
аймаг/, 57-р сургууль /ЧД/, 3, 6-р сургуулиуд /СБД/, Орос-4, Эрдэнэт цогцолбор
/Орхон-Уул/, 84-р сургууль /БЗД/, Зүүнговь ахлах сургууль /Увс аймаг/,
Боловсрол цогцолбор /Багануур/ сургуулиудын хүүхдүүд амжилтаараа тэргүүлжээ.
Тусгай сургалттай Биеийн тамирын дунд сургуулиудаас: ТСБТСДСургууль /СБД/,
ТСБТСДСургууль /Орхон/, Аварга БТДуС / ХУД / Хувийн хэвшлийн ЕБС: Найрамдал
/ХУД/, Гүн галуутай /Багануур/, Хобби сургууль /СБД/ Тусгай сургалттай
сургууль: ХУД-ийн 63-р дунд сургууль, БГД-ийн 70-р дунд сургууль Наадмын
тэмцээнүүдэд 38 клубийн хүүхдүүд өрсөлдсөнөөс Орхон-Уул аймгийн Ханьгард,
ЧД-ийн Оч, БЗД-ийн Женко, Алдар, ХУД-ийн Төв цэнгэлдэх, ХУД-ийн Орчлон, БГД-ийн
МУСКлуб, Тэмүүжин, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс, Дархан-Уул аймгийн Свей клубүүдийн
хүүхдүүд амжилттай сайн оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *