Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чэжүгийн Гран при тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Манай улсаас 60 кг-ын жинд хүч үзэж буй Ганбатын Болдбаатар Азербайжаны Орхан Сафаровыг вазари үнэлгээгээр хожин мөнгөн медалийн болзол хангаж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. МУГТ Г.Болдбаатар алтан медалийн төлөө эзэн орон болох Солонгосын бөх Ким Вон Жин-тэй барилдахаар боллоо. Энэ оны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөө учраа таарахад Ким ялж байсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн -48кг жинд Галбадрахын Отгонцэцэг мөнгөн медалийн болзол хангаж финалд шалгарч үлдлээ.