Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Чэжүгийн Гран При тэмцээн өнөөдөр Чэжү арал дээр эхэлнэ. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 2014 оны дэлхийн аварга гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүтэй 16 тамирчин оролцох юм. Тэмцээний сугалаа гарч, манай таван жүдоч гоц мөргөжээ.
Сугалааг танилцуулбал:
-Г.Хэрлэн эхний тойрогт PAISCHER, Ludwig (AUT)-тай
-Г.Болдбаатар эхний тойрогт AOKI, Dai (JPN)-тай
-Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөлөө. 2 дэх тойрогт казакстаны бөхтэй барилдана
-Н.Хадбаатар эхний тойрогт гоц мөргөв
-Б.Пүрэвдаваа эхний тойрогт гоц мөргөв
-О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөв
-Э.Мөнхжаргал эхний тойрогт гоц мөргөв
-Б.Тэмүүлэн эхний тойрогт хийлэв 2-р тойрогт ялвал хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болно
-Ө.Дүүрэнбаяр BERARD, Nicolas (AUS)-тай
-М.Бундмаа эхний тойрогт PARK, Da Sol (KOR)-тай
-П.Буянхишиг эхний тойрогт PIENKOWSKA, Karolina (POL)-тай
-Л.Энхрийлэн эхний тойрогт MINAKAWA, Camila (ISR)-тай
-Б.Мөнгөнчимэг эхний тойрогт MARTIN, Hannah (USA)-тай
-Ц.Цэрэннадмид эхний тойрогт CACHOLA, Ana (POR)-тай
-П.Лхамдэгд эхний тойрогт ZIECH, Maike (GER)-тай
-М.Ууганжаргал эхний тойрогт YOON, Hyunji (KOR)-тай барилдахаар боллоо.